
БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хэвлэлийн албаны мэдээллийг эх сурвалж болгов.
БНХАУ-аас Замын Үүдэд суугаа ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймагт айлчилж, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нартай албан уулзалт хийлээ. Ерөнхий консул энэ айлчлалынхаа хүрээнд аймгийн удирдлага, Сайнцагаан сумын Хүүхдийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, аав ээжийн хамтаар Мандалговийн “Ногоон төгөл”-д мод тарилаа.
Тус ногоон төглийг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын хандиваар байгуулсан байна. БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газраас “Ногоон Дундговь” хөтөлбөрийг дэмжин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд 100,000 юанийн дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун дээрх дэмжлэгээс нэн тэргүүнд “Арвижих” төглийн усалгааны бороожуулалтын системийг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.
Сайнцагаан сумын Хүүхдийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд зочдод ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.