МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
Сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН
Монгол улсын Засгийн газрын 19 дэх Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт агсны мэндэлсэн өдөр- өнөөдөр буюу 6 дугаар сарын 10-нд тохиож байна. Тэр өнөөдөр 68 нас хүрэх байсан бол Мандалговь хотын 10 жилийн сургуулийн 10Б ангийг төгссөний нь 50 жилийн ой энэ өдөр давхацлаа. Тиймээс ангийнхан нь төгсөлтийнхөө 50 жилийг тохиолдуулан ангийн анд, эрхэм сайхан нөхөр Жанлавын Наранцацралтын гэрэлт хөшөөний орчны тохижилтын хүрээнд андлал нөхөрлөлийнхөө бэлгэдэл-мөнхийн дурсгал болгон хүрлээр цутгаж урласан дэлгээтэй Алтан номыг байрлуулсан гантиг чулуун баганын нүүрэн талд "Анд минь чи:
Говийн хишиг-Хүний жишиг
Төрийн нуруу-Түмний түшиг
10 жилийн 10Б ангийнхан. 2025.06.10." гэсэн дурсгалын үг сийлсэн байна. Энэхүү ангийнхны 50 жилийн ойн уулзалтыг эрхэм нөхөр Ж.Наранцацралтынхаа төрсөн өдрөөр төрөлх Мандалговь хотдоо, найзынхаа гэрэлт хөшөөний дэргэдэх хүндэтгэлийн ёслолоор эхэлж байгааг Монгол улсын Гавьяат багш, Доктор/Sc.D/ профессор Лувсанцэрэнгийн Дугаржав нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж цугларагсад хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэв. Энд мөн анги хамт олноо төлөөлж Ц.Ганхүү, төрөл төрөгсдийг төлөөлж дүү Ж.Нарантуяа, мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн Засаг дарга асан Ж.Хүүхэнбаатар нар сэтгэлийн үг хэлж эрхэм нөхөр Ж.Наранцацралтыгаа хүндэтгэн дурслаа. Энэхүү уулзалтад зориулан эдний бэлтгэсэн материалд "Дундговийн амьдрал" сонин хоёр нүүрээ зориулан гаргаснаа ёслолд оролцогсдод тараалаа. Мөн энэ үеэр тус төгсөгчдийн нэг, Мэдээлэл, харилцаа холбооны байгууллагын ахмад удирдах ажилтан Ш.Галбаатар "Алтан гадас" одонгоор шагнагдсаныг гардуулж баяр хүргэлээ. Ёслолд Дундговь аймгийн болон Сайнцагаан сумын удирдлага, Ж. Наранцацралт агсны анд найз, ангийн хамт олон, хамтран зүтгэгчид, төрөл төрөгсдийн төлөөлөл оролцлоо. 10Б ангийнхны төгсөлтийн 50 жилийн ойн уулзалт Мандалговьд хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.