
"ХЗДХЯ-аас нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй" гэв

“Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос Хууль зүй дотоод хэргийн яаманд хүсэлт хүргүүлээд байсан юм.
Уг хүсэлттэй холбогдуулан тус яамнаас "Журамд хүний эрх зөрчсөн заалтууд байна" гэж үзээд байв. Гэхдээ журмыг бүхэлд нь хориглоогүй, зарим заалтыг хасахаар болсон байна.
Тодруулбал, “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх" гэсэн шалгуур үзүүлэлтийг хасжээ.


ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

КЕ ЮУШЕН: "-ГААЛИЙН ТАТВАРЫН ДАЙН ДЭЛХИЙГ ҮЙМЭЭН САМУУН РУУ ТҮЛХЭЖ БАЙНА"

ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.