Татвар, торгуулиа төлөөгүй автомашинуудыг журамлана

Татвар, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авна гэдгээ Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-наас өмнө мэдэгдсэн. Тэгвэл энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, ТЦА-наас хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн хяналт шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар хийж байна.
Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан байгаа эсэх, үзлэг оношилгоо, татвар, даатгал, зам ашигласны болон агаарын бохирдлын татвар төлсөн эсэх, олон торгуультай тээврийн хэрэгсэл байгаа эсэх дээр хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтыг нийслэл рүү орж, гарч байгаа долоон товчоон дээр зохион байгуулж байна. Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх, түр саатуулах, хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл журам байгаа. Жишээлбэл, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, албан журмын даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл дээр байдаг. Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд тухайн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэлээ.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.