ДАРТСЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Дартсыг зарим хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоом гэж ойлгодог ч энэ нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн спортын нэгэн төрөл юм.
Хувь хүний хараа, тэвчээр, цэц шалгасан энэ спортыг Дундговь аймгийн ИТХ-аас санаачлан “Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит тэмцээн” болгож зохион байгууллаа. Аймгийн Дартсын холбоо, дартсын DOUBLE-Z² клуб, Биеийн тамир спортын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театртай хамтран зохион байгуулсан аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит "DG OPEN CUP DOUBLE-Z²" дартсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болсон юм. Энэ тэмцээнд Эрэгтэй ганцаарчилсан, Эмэгтэй ганцаарчилсан, Өсвөр ганцаарчилсан, Эрэгтэй дан хос, Эмэгтэй дан хос, Холимог хос гэсэн төрлүүдээр 130 тамирчин авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээнд Улсын 2 удаагийн аварга, спортын мастер Б.Болдбаатар, Ц.Баатар, ОУХМ, Улсын аварга М.Эрдэнэ, М.Ганзориг, Ө. Жаргалсайхан, Д.Эрдэнэчимэг, ОУХМ Г.Сүрэн, Б.Баттулга, Ч.Оюун-Эрдэнэ, Б.Анхбаяр зэрэг чансаа өндөртэй тамирчид оролцсон нь уул тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм.
Мөн аймгийн Дартсын холбооноос 2024 оны чансааны шагналыг клубын тамирчдад гардуулсан юм.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.