ДҮН ХҮЙТНЭЭР НОГООН ТЭЖЭЭЛ УРГУУЛЖ БАЙНА

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
Идэр есийн жавар тачигнасан энэ өдрүүдэд мал сүрэгт зориулан нов ногоон тэжээл ургуулж байгаа бизнесмен бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Адьяагийн Эрдэнэцог гэдэг авхаалжтай, сэргэлэн, маш хөдөлмөрч залуу юм.
Тэрээр хоёр дахь жилдээ хөрсгүйгээр ногоон тэжээл тариалж байна. Энэ нь 10 хоногт 1,2 кг улаан буудайгаар нэг боодол өвстэй тэнцэх нэг уут нялх ногоон тэжээл гарган вакуум орчинд савлаж малчдад нийлүүлэх замаар үйлдвэрлэлээ явуулдаг. Нэг боодол өвсний зах зээлийн үнэ малчны хотонд хүртлээ 18-20 мянган төгрөг хүрдэг бол эдний нэг уут ногоон тэжээл ердөө 10 мянган төгрөг, бөөний үнэ түүнээс ч доошлох боломжтой аж. Ингэхдээ А.Эрдэнэцог 10 хоног тутам 60 уут тэжээл гарган өвлийн улиралд 3400 уут ногоон тэжээл малчдад нийлүүлэхийн зэрэгцээ говийн бүсийн аймгуудад онлайн сургалт зохион байгуулан олон арван шавьтай болоод байна. Өнгөрөгч өвөл гэхэд 20 сая төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээлийг өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн малчдад хямдралтай үнээр нийлүүлсэн аж.
Энэ ажилсаг бизнесментэй холбогдое гэвэл “Мөнхийн зун тэжээл” гэсэн фейж хуудсаар юмуу 99995708 гэсэн утсаар холбогдож болох юм байна

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.