logo

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн аймгуудын ард олонд хандан шинэ жилийн мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээг нийтэллээ.

 

Шинэ жилийн босгон дээр, Миний бие БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газрын нэрийн өмнөөс консулын тойргийн бүх ард олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

2024 онд Хятад улс ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид шинэчлэлийг улам гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн төлөвлөгөөний зураглалыг боловсруулсан байна. Хятадын эдийн засаг олон давуу тал ба нөөц бололцоотой, 2024 онд ДНБ-ий өсөлт 5%-д хүрэх төлөвтэй бөгөөд, цаашид дэлхийн гол эдийн засгийн орнуудын эхэнд багтсан хэвээр байж, цахилгаан автомашин, дижитал эдийн засгаар илэрхийлэгдэх шинэ чанарын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын хувьд, Хятад улс өндөр түвшний гадаадад нээлттэй бодлогоор чанартай хөгжлийг урагшлуулж, дэлхийн улс орнуудын орчин үеийн хөгжилд өргөн боломжийг олгож байна.

Хятад улс олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын хэрэгжилтийг ахиулж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг байгуулж, бүх нийтэд хүртээмжтэй, үр өгөөжтэй эдийн засгийн даяаршлыг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг ахиулж байна. Монгол Улсыг багтаасан дэлхийн 155 улс “Бүс ба Зам” хамтын ажиллагааны гэр бүлд нэгдсэнээр, дэлхий дахины “Аз жаргалын зам” улам өргөжиж байна.

2024 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дипломат харилцаа тогтоосон баярын захидал тус тус солилцлоо. БНХАУ-ын дэд дарга Хан Жэн 9-р сард Монгол улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11-р сард Хятад улсад айлчилсан. Хятад, Монголын олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч, 2024 оны эхний 11 сарын байдлаар, хоёр талт худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг авчирлаа. Хятад, Монголын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалт эрчимжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам гүнзгийрч байна.

Консулын тойргийн 5 аймаг Хятад улстай улам бүр нягт хамтран ажиллаж, харилцан айлчлалын давтамж олширч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо нэмэгдэж байна. 2024 онд Консулын тойрог дахь боомтуудаар нэвтэрсэн зорчигч болон ачаа барааны хэмжээ эрс нэмэгдэж, түүхэн шинэ дээд амжилтуудыг тогтоосон байна. Хятад Монголын Эрээн-Замын-Үүдийн Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор зөвшөөрч, хил орчмийн нэг өдрийн аяллыг дахин эхлүүллээ. Хоёр талын хамтын ажиллагаа нь консулын тойргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлсэн бөгөөд Хятад улсын хөгжил нь  Монгол Улсад чухал боломжуудыг авчирсны илрэл болсон юм.

2024 онд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Миний бие 4 дэх Ерөнхий консулын хувьд ажлаа хүлээн авснаас хойш 6 сарын дотор Консулын тойргийн нийт 5 аймгаар айлчилж, бүхий л салбарынхантай гүн найрамдалт харилцаа тогтоогоод байна. 2025 онд Хятад, Монголын харилцааны хөгжилд итгэл төгс байна. Ерөнхий консулын газар Консулын тойрог дахь Хятад, Монгол хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог цаашид ахиулж, хоёр талын харилцан итгэлцэл, найрамдлыг улам гүнзгийрүүлэх болно. Бидний хамтын хүчин чармайлтаар Хятад Монголын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалт шинэ амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжинө гэдэгт би итгэж байна.

Эцэст нь та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе, Хятад Монголын найрамдлын мод мөнх ногоон байх болтугай!

 

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул

Кэ Юушэн

2024 оны 12 сарын 31-ны өдөр

 

 

 

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.