Өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөр: ОЮУНЛАГ ГЭР БҮЛИЙГ АЛДАРШУУЛАВ

Өнөөдөр Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн түүхэн өдөр. Энэхүү Үндсэн хуулийг батлалцах ховорхон хувь заяа тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын сонгуулиар Дундговь аймгаас сонгогдсон 17 депутатад ногдсон юм. Тэдний нэг, УИХ-ын гишүүн асан, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор Содномын Батмөнх, гэргий Монгол улсын Гавьяат багш З.Янжмаа, соёл судлалын доктор, охин Б.Тунгалаг, дэд профессор Б.Туяагэрэл нарыг алдаршуулах “Уулзалт, ярилцлага, Үзэсгэлэн”-г Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхэн ойг угтуулан Дундговь аймагт зохион байгуулсан юм. Энэ оюунлаг гэр бүлийн хоёр Гавьяат, хоёр докторын судалгаа шинжилгээний бүтээл туурвил, ном товхимол, ажил амьдралын онцлог үйл явдлыг харуулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж, гэр бүлийн гишүүд өөрсдийн дурсамжаа ярьж залуу үеийхэнд эрдэм номыг эрхэмлэж байнга суралцах нь амжилтад хүрэх алхам гэдэг талаар өөрсдийн туулсан замналын жишээн дээр түшиглэн сургамжилсан нь сонирхолтой боллоо.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.