
Твиттер компанийг Линда Яккарино удирдахаар болсныг Илон Маск зарлав

Пүрэв гарагт Твиттер компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийг нь удахгүй залгамжлах хүнийг олсноо зарласан ч нэрийг нь ил болгоогүй юм. Харин өчигдөр тэр шинэ гүйцэтгэх захирлын нэрийг зарлажээ. Твиттер компанийн шинэ гүйцэтгэх захирал нь Америкийн томоохон энтертайнмент медиа компани NBCUniversal-ийн зар сурталчилгаа хариуцсан захирал асан Линда Яккарино юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сард дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг өндөр үнээр худалдаж авснаасаа хойш Маск маш олон шинэчлэл хийгээд байгаа. Гэхдээ олон хүмүүс түүний менежмэнтийн чадварт эргэлзэж, Маск ч худалдаж авсан компани нь орлого ашгийн хувьд хэцүү байгааг хүлээн зөвшөөрч байлаа. Твиттерийн орлогын ихэнх хэсгийг зар сурталчилгаа бүрдүүлдэг.

МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.