МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ТЭМЭЭ

"Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Хүүгээгийн Оргодолын улаан атан тэмээ нь 3м өндөртэй, Монголын хамгийн өндөр тэмээ юм. Энэ жил 21 настай тэнгэрлэг энэ ат 2014 оноос өнөөг хүртэл "Галбын мянган тэмээний баяр", "Мянган ботгоны баяр", "Нутгаа мөнхөлсөн тэмээчид", "Галбын гурван түмэн тэмээний баяр" зэрэг уралдаанаас "Сайхан ат" төрөлд 8 удаа түрүүлж алтан медаль, 2 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртсэн буянт мал" гэдгийг УИХ-ын гишүүн Ренчинбямбын Сэддорж цахим хуудсандаа бичсэн байна.. Галбын ганган улаан тэмээний үүлдэр угсааг хадгалж ирсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээн сүргийн тоо энэ жил 29000-аас хол давжээ. 2024 оны эцсээр 148,2 мянган тэмээ тоолуулж улсдаа тэмээн сүргийн тоогоор тэргүүлсэн өмнийн цэнхэр говь-Өмнөговь аймаг тун удахгүй 2025 оны "Тэмээний баяр"-аа хийж олон номинацаар "Шилдэг"-үүдийгээ тодруулах юм. Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймаг барааны газраас хөшиглөн цэнхэртэх Говь Гурвансайхан уулынхаа арын хөндийгөөр мянган тэмээ уралдуулан Гиннесийн номонд бичигдсэн билээ.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.