logo

"ИД ШИДИЙН ОРОН-ДУНДГОВЬ"-ИЙН ЖЮҮ ЖИЦҮЧДИЙН АМЖИЛТ

"ИД ШИДИЙН ОРОН-ДУНДГОВЬ"-ИЙН ЖЮҮ ЖИЦҮЧДИЙН АМЖИЛТ

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн 

     “Ид шидийн орон” Дундговь аймагт ёстой л ид шидийн юм шиг хэдхэн сарын дотор сүндэрлэн боссон нь ердөө хоёрхон жилийн өмнө билээ. Иргэд, албан байгууллага, сайн санаат хүмүүсийн 1,5 тэрбум төгрөгийн хандив тусламж, аймаг орны тухайн үеийн удирдлагын дэмжлэгээр байгуулагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын төв-Ид шидийн орон  маань нээгдсэн өдрөөсөө эхлээд хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангаар халгиж цалгисан, хичээл, сургалт, секц чөлөө завгүй үргэлжилсэн тэдний жинхэнэ хөгжлийн төв болсон юм.  Ид шидийн орон

Эдний уран зураг, шатар,  Жюү жицү.. зэрэг 9 төрлийн секц дугуйланд жилдээ 600-700 хүүхэд хамрагдан авьяас чадвараа хөгжүүлж байна. Энд зөвхөн дасгалжуулагч багш Х.Пүрэвдэлгэр нарын хичээллүүлдэг Жюү жицү “Харцага” академийн тамирчдын амжилтын тухай өгүүлье.

Ид шидийн орон

Өнгөрөгч оны сүүлчээр Абу Даби хотноо зохион байгуулагдсан бүсний ангилалтай Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шар бүсний -44кг жинд “Ид шидийн орон Дундговь”-ийн тамирчин Мөнхбатын Эрхсаран хүрэл медаль хүртэж Дундговь төдийгүй Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан бол Жюү жицүгийн 2025 оны U-16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хөвгүүдийн 52кг жинд Д.Гандорж хүрэл медаль, охидын 48кг жинд  М.Эрхсаран мөнгөн медаль хүртэж ирэх 2 сард Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм.

Ид шидийн оронИд шидийн орон

            Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон  улсын аварга шалгаруулах тэмцээнд тус Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн дэргэдэх Жюү жицүгийн “Харцага” академиас бага, дунд, ахлах  болон тусгай хэрэгцээт хүүхдийн ангилалд нийт  36 тамирчин оролцож 14 алт, 6 мөнгө, 2 хүрэл, нийт 22 медальтайгаар тэмцээнийг  өндөрлүүлж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг 6 хүүхэд  нэмж авчээ..   Бяцхан Жюү жицүчдийг олон улсын болон үндэсний  хэмжээний тэмжээнд оролцоход тус аймгийн  Засаг даргын тамгын газар, Б.Ням захиралтай “Мандал шилтгээн” ХХК, Төв халхын дуулалт жүжгийн театр, Биеийн тамир спортын газар  санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Ид шидийн оронИд шидийн оронИд шидийн оронИд шидийн орон

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.