logo

ГАДААД ДАЛАЙН ЧАНАДАД ДӨРӨВ ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТСЭН БЯЦХАН ХҮҮ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

ГАДААД ДАЛАЙН ЧАНАДАД ДӨРӨВ ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТСЭН БЯЦХАН ХҮҮ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

      Тоya хүүхэд хөгжлийн академийн Дундговь дахь сургалтын төв  9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж үндэсний хэмжээний болон олон улсын уралдаан тэмцээнд суралцагчдаа амжилттай оролцуулж ирлээ.   Суралцагсад соробан сампин, цээж тоолол, баруун тархи хөгжүүлэх сургалтанд хичээлийн бус цагаар хамрагдан ой ухаанаа хөгжүүлж Энэтхэг, Малайз, Америкийн нэгдсэн улс зэрэг олон оронд болсон удаа дараагийн тэмцээнээс алт, мөнгөн цом  хүртэж ирсээр өнөөг хүрлээ.  Хамгийн сүүлийн  амжилтыг дурьдвал, Дундговь аймгийн Цэгц билиг сургуулийн 7б ангийн сурагч Энхбаярын Аялгуу АНУ-ын Лос Анжелес хотноо  зохион байгуулагдан сая өндөрлөсөн цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож, “Алтан цом”-ын эзэн боллоо.Цээж тоололЦээж тоолол

Энхбаярын Аялгуу нь Дундговь Соробан Сампинд 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж,
- 2019 онд Камбожи улсын нийслэл Пномпень хотод болсон Олон улсын 24 дэх удаагийн UCMAS сорабон сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн 40 гаруй орны 4000 гаруй суралцагчидтай өрсөлдөн 1-р байрАлтан цом
- 2022 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан “UAA-GLOBAL CUP 2022”д 8 орны 550 гаруй хүүхэд оролцсон тэмцээнд 1-р байрАлтанцом
- 2022 онд Малайз улс UCMAS ONLINE CHALLENGE 2022 олон улсын сампин, цээж тооллын тэмцээнд 30 гаруй орны 17.000 хүүхэд оролцсон тэмцээнээс Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцожМөнгөнцом
- 2023 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан 7 орны 500 гаруй шилдэг хүүхдүүд өрсөлдсөн “UAA-GLOBAL CUP 2023” тэмцээнд  Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байрАлтанцом

- 2023 онд Малайз улсын нийслэл Куала лумпур хотод зохион байгуулагдсан цээж тоолол соробан сампингийн дэлхийн аварга шалгаруулах  31 орны 2550 гаруй шилдэг хүүхдүүд өрсөлдсөн тэмцээнд Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байрАлтанцом тус тус хүртсэн байна. Сонирхуулахад Э.Аялгуугийн аав Базарсүрэнгийн Энхбаяр нь  Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин,  үндэсний хэмжээнд нэрд гарсан "Дуурьсал" хамтлагийн гишүүн юм.Цээж тоолол

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.