logo

ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЧДЫН АЙМГИЙН АВАРГА БАГ ТОДОРЛОО

ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЧДЫН АЙМГИЙН АВАРГА БАГ ТОДОРЛОО

Дундговь аймаг волейболын спортын шилдэг баг, тамирчдын уламжлалтай билээ. Энд  Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн, Монгол улсын Гавьяат багш Монхорын Гаамаа нарын үе үеийн шавь нар  өсвөрийн волейболчдын улсын уралдааны тэргүүн шагналыг хүртсэн нь цөөнгүй. Тэр сайхан уламжлал өнөө ч тасраагүй төдийгүй шил даран төрсөн спортын мастерууд орон даяар нэр алдраа дуурсгаж яваагаар Дундговьчууд бахархдаг. 2025 оны  аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн  энэ сарын 25-27 ны өдрүүдэд 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 30 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн нь ахмад волейболчдын залуу халаа  зуу зуугаараа түрэн  ирж байгааг харууллаа.

Эмэгтэй:

Нэгдүгээр байр - Д. Алтанзул /спортын мастер/ дасгалжуулагчтай Эрдмийн далай сургууль

Хоёрдугаар байр - Б. Даваадорж дасгалжуулагчтай Гурвансайхан сум

Гуравдугаар байр - Л. Цэрэнпүрэв дасгалжуулагчтай Өндөршил сум

Эрэгтэй:

Нэгдүгээр байр - Т. Оюумаа /спортын мастер/ дасгалжуулагчтай Цэгц билиг сургууль

Хоёрдугаар байр - Т. Эрдэнэсүх /спортын мастер/ дасгалжуулагчтай Эрдмийн далай сургууль

Гуравдугаар байр - Т. Эрдэнэсүх /спортын мастер/ дасгалжуулагчтай Эрхэм клуб тус тус байр эзэлж,  багийн дүнгээр: Нэгдүгээр байр - Эрдмийн далай сургууль, Хоёрдугаар байр - Цэгц билиг сургууль, Гуравдугаар байр - Гурвансайхан сумын баг тодорсон байна.  Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг довтлогч, холбогч, хамгаалагч, тоглогчдыг тодруулан шагнажээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдаас улсын аваргын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулж баг бүрдүүлсэн байна.


ВолейболВолейболВолейбол

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.