ӨВӨЛ ГҮҮГЭЭ СААЖ АЙРГАА ИСГЭДЭГ МАЛЧНЫХ

Надмидын Миеэгомбынх идэр есийн хүйтэнд гүүгээ сааж айргаа исгэдэг малчных. Тэднийх Дундговь аймгийн Гурвансайхан сумынх. Сумын төвөөсөө 30 км дэх өвөлжөөндөө тэднийх гүүгээ тэжээж саан айргаа исгэдэг болоод арваад жилийн нүүр үзжээ. Аймгийн аварга малчин Надмидын Миеэгомбо, эхнэр Нанзадын Ангараг нар өвөлжөөндөө буусны дараа буюу 10 дугаар сарын сүүлчээр гүүгээ барьж саалаа эхлүүлдэг. Учрыг асуувал зун, намрын дэлгэр цагт адуугаа бэлчээрээр тарга хүч авахуулахад унага махлаж, гүү тэвээрэг авч хүнд хатуу өвөл, хаврыг ажрахгүй давах чадал суудаг гэнэ. Тэгээд өвөл цөөн гүүг гаднаа авч нөмөртэй хашаандаа тэжээн саадаг аж. Өвөлд айргаа исгэх арга технологио эзэмшчихсэн болохоор эгээ л зун, намар шиг уруул чимчигнүүлсэн шуугисан сайхан айраг ууж, зах зээлд нийлүүлж ашиг орлогоо ч нэмэгдүүлдэг. Одоо гэхэд л сар шинийн наана айрагны маш олон захиалгатай тул нэмж захиалга авахгүй байна. /Энд иргэн Р.Сүхбаатарын гар утсаар авсан зургийг ашиглав./

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.