УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХБАТЫН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗ "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН" ЦОЛОО ГАРДЛАА
Дундговь аймгийн Дэрэн сумаас сүүлийн 5 жилд "Монгол улсын хошой аварга малчин" хоёр төрсний нэг нь өчигдөр шагналаа гардаж авлаа. Энэ нь Дэрэн сумын Саруул багийн малчин Бат-Очирын Эрдэнэбаяр, С.Лхагватогтох нарын гэр бүл юм. Шагналыг хүрэлцэн ирж гардуулсан УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат Хошой аваргатай 10 жилийн сургуульд нэг ангид суралцаж байсан нь бас нэг сонин тохиол юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат "Улсын хошой аварга малчин" цолны шагнал гардуулж байгаа нь
Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат сэтгүүлчдэд ярилцлага өгөв
Хошой аварга маань 2017 онд "Монгол улсын аварга малчин цол хүртсэн бол одоо бод, бог нийлсэн 2000 гаруй малтай, бодын ихэнхийг тэмээн сүрэг эзэлж 400 гаруй тоонд хүрсэн байна. Тал хээрийн суманд өдий тооны тэмээтэй айл байна гэдэг их л ховор тохиол доо. 2017 онд Б.Эрдэнэбаярынд тухайн үеийн УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү "Улсын аварга малчин" цолыг гардуулж байсан бол 8 жилийн дараа УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат "Улсын хошой аварга малчин" цолыг гардууллаа.
2017 онд "Улсын аварга малчин"-ы шагналыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү гардуулж байгаа нь
2017 онд Аварга малчны цолыг мялаан ая дуугаа өргөсөн 10 жилийн сургуулийн сурагч Эрдэнэбилэгийн Банзрагч найман жилийн дараа Төв халхын дуулалт жүжгийн театрын дуучин болчихсон "Хошой аварга малчин" цолыг мялаан уртын дуугаар ая дуу өргөсөн нь бас л сонирхолтой сюрприз байлаа.
ТХДЖТ-ын дуучин Э.Банзрагч Хошой аваргын шагнал гардах ёслолд ая дуугаа өргөлөө/2025 он/
Сайнцагаан сумын ЭДЦС-ийн сурагч Э.Банзрагч "Улсын аварга малчин" шагнал гардуулах ёслол дээр уртын дуугаар ая дуу өргөв/2017 он/

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.