logo

ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХ

ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХ

17-р жарны хөхөгчин Могой жилийн босгон дээр  Дундговь аймгийн Сайнцагаан сум "Шилдэг тохижилттой өрх"-өө шалгарууллаа.   

Аймгийн төв-Сайнцагаан суманд Боржигон  гэж баг бий. Түүх сөхвөл, аймгийн төвийг Мандалын говийн хойт энгэрт төвлөрсний дараа аймгийн зүүн хойт  талын Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан гээд  сумдын "Боржигоныхон" гэж өвөрмөц аж төрөх ёс, зан заншилтай айл өрхүүд энэ дэнжид эгнэн бууснаар “Боржигон дэнж” хэмээн нэрлэсэн төдийгүй одоо   "Боржигон баг” гэсэн засаг захиргааны анхан шатны энэ нэгжийн нэр болсон юм.

 Тэгвэл Боржигон багийн иргэн, гэрийн эзэн Дэжидийн Лийлэн, эзэгтэй  Даваагийн Самангадь, үр хүүхдүүд Д.Отгонбаяр, Л.Энхжаргал нарын өрх “Шилдэг тохижилттой өрх”-өөр     өргөмжлөгдлөө. Д.Лийлэн худалдааны, Д.Самангадь  эрүүл мэндийн байгууллагад насаараа хөдөлмөрлөөд гавьяаны амралтдаа гарсан гэр бүл. Эднийх орон сууцны барилгаа  Канад технологиор шийдэж, цэвэр бохир усны шугамд холбосон, хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулсан, хашаандаа 6 төрлийн 100 гаруй мод бут тарьж ургуулсан, зүлэгжүүлсэн хүүхдийн тоглоомын талбай бусад тохижилтыг шийдвэрлэсэн нь  ийнхүү аймаг, сумын хэмжээнд үлгэр дууриал болж байна.Шилдэг өрхШилдэг өрхШилдэг өрхШилдэг өрх

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.