ИХ ГОВИЙН ТЭМЭЭЧИН ЭМЭГТЭЙ-ПРОФЕССОР

Тавь гаруй жилийн өмнө тэмээн сүргээ 2 түм хүргэн өсгөж “Алтан товхтой мөнгөн буйл”-аар шагнуулж байсан сум бол Дундговь аймгийн Өлзийт сум. Тэмээн сүргийн тоогоор улсдаа гуравт, аймагтаа нэгд ордог энэ сумаас Хөдөлмөрийн баатар Дүнжмаагийн Цэнд, Гавьяат малчин Хандсүрэнгийн Отгон, Хоомонгийн Баянжаргал, Улсын аварга малчин Содномын Дашдорж, Цэдэвийн Гүндсамба, Баавгайн Насан, болон эмнэг сургалтын Спортын мастерууд олноор төрсөн билээ. Тэгвэл энэ сумын өнөөдөр нэр алдраа дуурсгаж яваа олон арван тэмээчний нэг бол Цагааны Долгормаа юм. Ц.Долгормаагийн тэмээ маллагааны арга ажиллагааг үе залгамжлан эзэмшсэн ажлын үр дүнг үнэлэн 2022 онд Мал аж ахуйн академийн хүндэт профессор цолыг хүртээсэн бол саяхан “Дэлхийн гайхамшиг-Монголын 33 их говь” төслийн багийнхан мянга мянган тэмээчдийн төлөөлөл болгож эднийд зочлон тэмээн сүргээ өсгөн үржүүлсэн арга ажиллагааг судлан сурвалжилсан билээ. Мөн сумынхаа “Тэнэгэр говийн тэмээчид-2025” уламжлалт баярт Ц.Долгормаа өөрийн өсгөн үржүүлсэн 100 цагаан тэмээний жагсаалтайгаар оролцсон нь орон даяар шуугиулсан сайхан үйл явдал болсон юм.
Ц.Долгормаагийн охин Н.Насанбаяр нь сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад 1973 онд сэтгүүлч Санжийн Батмөнх агсан өөрийн эрхэлдэг “Улаантуг” сонинд Говь-Угтаал сумын ахмад настан, мал маллагаа, цаг агаар шинжих ардын ухааныг нэвтэрхий эзэмшсэн Борын Галт гэж хүний тухай “Малчин профессор” гэсэн сурвалжлага нийтлэгдсэн. Түүнээс тавиад жилийн хойно Мал аж ахуйн академиас санаачлан энэ салбарын малчин, мэргэжилтэн нарт “Профессор” цол олгож байгаа нь чухал үйл явдал юм.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.