logo

УС ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

УС ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

      Улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлж байгаа  Өмнөговь аймаг нийгмийн  хариуцлагын хүрээнд улс орны  хэмжээний нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө, санхүү, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаагийн нэг нь дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газарт 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн явлал юм.     Монгол Улсын хэмжээнд бохир усны шинжилгээг хийх өндөр ач холбогдолтой учир ийнхүү Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас санаачлан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.  

Ус

        Уул тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үеэр говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ренчинбямбын СЭДДОРЖ:

 

-Байгаль орчны бохирдлыг багасгах, усны эх үүсвэрийг хамгаалах, мөн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усны химийн найрлага, физик чанарын үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг MNS4943:2015 стандартаар тогтоож өгсөн байдаг. Дээрх стандартаар нийт 44 үзүүлэлтийг үзэх ёстой байдаг хэдий ч одоогийн байдлаар 28 үзүүлэлтийг үзэж байгааг мэргэжлийн судлаачид, мэргэжилтэнгүүд онцлон анхааруулж ирсэн.

Өмнөговь аймгийнхаа ус ашиглалтын төлбөрийн орлогоос дээрх дутагдаж байгаа үзүүлэлтийг бүрэн үзэх лабораторийн тоног төхөөрөмжийг авч байгаа бөгөөд хэдийгээр 2025 оны Өмнөговь аймгийн төсөв хүндрэлтэй /1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх хүнд ачааг үүрч/ байгаа боловч усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилтын төлөө төр засаг, улс орны хэмжээнд анхаарах нь зүйтэй гэдэг үүднээс

 Энэхүү зөврийн болон суурин өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийн багцыг хүлээлгэн өгч байна гэлээ..

                Тоног төхөрөөмж гардуулах ёслолд говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, албаны бусад хүмүүс оролцлоо.

                Эдгээр тоног төхөөрөмжийн зарим тодорхойлолтыг авч үзвэл:  

- Ус, бохир усны шинжилгээнд зориулсан спектрофотометр: Ус болон бохир усны шинжилгээний лабораторийн тусгай хэрэгцээг хангахад зориулсан. Бохир усны 250 гаруй төрлийн бодисийг шинжлэх хүчин чадалтай. Баркодоор урвалжийг автоматаар таньдаг. USB-ээр дамжуулан өгөгдлийг хялбар удирдах, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд аюул учруулахгүй.

- Булингар хэмжигч: Лабораторийн болон үйлдвэрлэлийн олон төрлийн хэрэглээний өндөр шаардлагыг хангадаг.Усны булингарыг хамгийн өндөр нарийвчлалтай хэмжиж, хамгийн үнэн зөв үр дүнг гаргах хүчин чадалтай.

- Олон параметр тодорхойлох төхөөрөмж: Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий энэхүү төхөөрөмж нь гурав хүртэлх ижил буюу өөр параметрийг хэмжиж болно. Өөрөөр хэлбэл гурван бие даасан сувгаар нэг зэрэгг хэмжилт хийнэ.

- Ууссан хүчилтөрөгч тодорхойлох багаж: USB интерфейс болон нэмэлт суулгасан принтерээр дамжуулан бүх өгөгдлийг баримтжуулах, нарийн хэмжилтийн багаж юм.

- Нэг үүрт жингийн систем бүхий чийг хэмжигч: Чийгийн агууламж багатай болон температурын мэдрэмтгий дээжинд тохиромжтой. 10 удаа бүрэн хатаах, 100 удаа хатаах процессын дарааллын автомат санах ойтой юм.

УсУс

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.