ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, АЖИЛЧДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дундговь аймгийн төв-Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас төрийн үйлчилгээний албан хаагчдын өдөрлөг зохион байгууллаа. Тус суманд Ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 8 цэцэрлэг, сумын болон өрхийн Эрүүл мэндийн төвүүд ажилладаг бөгөөд энэ өдөрлөгт 15 байгууллагын 200 гаруй ажилтан, албан хаагч оролцов.. Өдөрлөгийн үеэр Төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын сургалт зохион байгуулж тэргүүний ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулсан байна. Мөн Төрийн үйлчилгээний байгууллагуудын хооронд 4 төрөлтийн тэмцээн зохион байгуулж аварга тэргүүнүүдийг тодруулав. Энэ өдөрлөгт Төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг үйлчлэгч, жолооч, жижүүр, сантехникч нарыг өргөн хамруулж ажил төрлийг үнэлж урамшуулан уралдаан тэмцээнд оролцуулснаараа онцлог болсон юм. Өдөрлөгт сумын Засаг дарга С.Бат-Оргил, Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, ЗДТГ-ын дарга Н.Түвшинжаргал нар оролцож аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар мэдээлэл хийж ажилтан, албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авсан байна.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.