logo

ГОВИЙН САЙХАН СЭТГЭЛТ ЗАЛУУ ХӨЛӨРБУЙРЫН ТҮЙМЭРТ ӨРТСӨН МАЛЧИН ӨРХӨД ХАНДИВ ХҮРГЭЖ ӨГЧЭЭ

ГОВИЙН САЙХАН СЭТГЭЛТ ЗАЛУУ ХӨЛӨРБУЙРЫН ТҮЙМЭРТ ӨРТСӨН МАЛЧИН ӨРХӨД ХАНДИВ ХҮРГЭЖ ӨГЧЭЭ

"Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэж ардын үг юутай үнэн. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Бортээг" багийн залуу малчин Батжаргалын Бат-Очир гэдэг энэ залуу Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймрийн улмаас орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд 50 бог малаа хандивласан бөгөөд түүнийгээ хүргэхээр  1200 км замыг туулан Хөлөнбуйр суманд өнөөдөр буюу 2025.04.04-ний “Ханш нээсэн” билэгт сайн өдөр хүргэж өгчээ. Говь нутгийн энэ залуу өөрийн нутагт олонтоо тохиолддог  хөөлөг салхи, шороон угалзын гамшгийг мэдэх тул хээрийн түймэрт мал сүргээ алдсан малчдын сэтгэл, санаа, эд хөрөнгийн хохирлыг нөхөхөд бага ч гэсэн хувь нэмэр  болохоор ийнхүү өөрийн портер машинаар урт зам туулан өөрийн хандивыг хүргэж өгсөн байна. Энэ сайхан сэтгэлт залуу "Би ийм хандив өргөлөө" гэж хаа сайгүй дуулиан болгосонгүй, "Хаданд хүртэл хашгарах" шахсан ч үгүй, говь нутгийн гүндүүгүй зангаар хүргэж өгчихөөд л буцсан байна.ТүймэрТүймэр

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.