
"ФРОНТ" ЦЭГМИД ГУАЙ 102 НАС ЗООГЛОН ЭНХ ТУНХ АЖ ТӨРЖ БАЙНА

Аугаа их эх орны дайны 80 жилийн ойг удахгүй ёслон тэмдэглэнэ. Энэ ойтой холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин тэргүүтэй бүрэлдүүн Дундговь аймагт ажиллах үеэрээ Монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан, Сайхан-Овоо сумын ахмад настан, “Улсын сайн малчин” “Монгол улсын Гавьяат малчин Сүрэнхорын Цэгмид гуайд биечлэн очиж хүндэтгэл үзүүлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины Зарлигаар 80 жилийн ойн хүндэт медалиар шагнасныг гардууллаа. Энэхүү бүрэлдүүнд Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа Готовын Лүндэн, Монгол оросын нийгэмлэгийн дэд тэргүүн Ёндонжамцын Максим, Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүн, хурандаа Л.Амарсайхан, ахмад дайчдын “Улаан одхон” сонинг үүсгэн байгуулагч, Цэргийн сэтгүүлч, хурандаа Гончигдоржийн Нямдорж нар болон баримтад киноны бүрэлдэхүүн багтсан юм.
Энэхүү айлчлалын хүрээнд дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж,
Эдүгээ 102 насыг зооглож яваа С.Цэгмид гуай 1940 онд 19 насандаа “Улсын сайн малчин” 2021 онд “Монгол улсын Гавьяат малчин” цол хүртсэн бөгөөд
Монгол түмний Улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд зориулсан нийт 237 вагон тусламжийн цувааг 1942 оны арван нэгдүгээр сард фронтод хүргэх бүрэлдүүнд орж фронтын шугамд очин гардуулсан түүхэн хувь заяатайн хувьд олноо “Фронт” Цэгмид хэмээн алдаршсан юм. С.Цэгмид гуай одоо төрөлх Сайхан-Овоо сумандаа үр ач нарынхаа хамт ой ухаан саруул, үг яриа цэцэн цэлмэг энх тунх аж төрж байна.


ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

КЕ ЮУШЕН: "-ГААЛИЙН ТАТВАРЫН ДАЙН ДЭЛХИЙГ ҮЙМЭЭН САМУУН РУУ ТҮЛХЭЖ БАЙНА"

ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.