ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА

Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтэдийн "НУТГИЙН ХӨГЖИЛД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО" анхдугаар чуулган өчигдөр Төрийн ордны “Чингис хаан” танхимд болж Дундговь аймгийн харъяат салбар бүрийн төлөөлөл болсон нийт 85 эрдэмтэн, судлаачид оролцож 7 үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ. Чуулганыг УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат нээж хэлсэн үгэндээ “Аймаг орон нутгийн хөгжлийн төлөө “Талын гэгээ эрдэмтэд” гэсэн ТББ байгуулагдсанд маш баяртай байна. Энэ нутагт төрж өссөн эрдэмтэн мэргэд Та үхэн ийнхүү нэгдэж байгаа нь оюуны асар том хүчийг Дундговь гэсэн нэг цэгт төвлөрүүллээ. Шинжлэх ухааны ололтыг нутаг орны хөгжилд зориулах, аливаа ажил, бүтээн байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй цогц судалгааны үндсэн дээр төлөвлөн хэрэгжүүлэхэд Эрдэмтэд, алдар гавьяатан та бүхнийг хүчээ нэгтгэн асар их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү чуулган нь Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийг нэгтгэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орон нутгийн онцлог, уур амьсгал, газар нутаг, хүн амын эрүүл мэнд, сурч хөгжих боломжид чиглүүлэх, үр дүнг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит хөрсөнд буулган хэрэгжүүлэх, нутаг орныхоо хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн зорилгоо биелүүлсэн чуулган болж өндөрлөлөө. Чуулганд говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Дундговь аймгийн удирдлага, Улаанбаатар дахь аймгийн Нутгийн Зөвлөлийн төлөөлөл оролцож үг хэлсэн байна.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.