logo

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА  Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Очирсүхийн Цогтоо найзынхаа хамтаар Тепло блокны үйлдвэрлэлийг хоёр дахь жилдээ эрхлэж одоогоор 5-6 залууг ажлын байраар хангаад байна. Тэд үйлдвэрлэлээ өнгөрсөн жил эхэлж   өөрийн аймгийн болон хөрш аймгийн байгууллага, иргэдийн захиалгаар энэхүү дулаалгатай блок үйлдвэрлэн хэрэглэгчдийн талархал нэгэнт хүлээгээд одоо үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг хайж байна. О.Цогтоо Дундговь аймаг дахь МСҮТ-ийг барилгын мэргэжлээр төгссөн барилгачин залуу бөгөөд ийнхүү сурч эзэмшсэн мэргэжлээрээ шинэ технологийн блокны  үйлдвэрлэл явуулж байна.

Тепло блок гэж юу вэ?

Тепло блок буюу дулаан блок гэдэг нь Өнгөлгөө, Дулаалга, Даац гурвыг нэг дор шийдсэн Оросын орчин үеийн өндөр технологиор үйлдвэрлэсэн 3 давхаргатай бетон блок юм. Блок бүрийг завсар нь 5,10,15 см-ийн янз бүрийн зузаантай хөөсөнцрөөр давхарлаж  хэрэглэгчийн сэтгэлдээ нийцүүлэн санал болгосон   өнгө, хээтэйгээр үйлдвэрлэдгээрээ онцлог.

Тепло блокны давуу талууд:

- Гадна фасадны /Шавардлага, өнгөлгөө... г.м/ ажил хийгдэхгүй

- Нэмэлт дулаалга хийхгүй

- 3 давхар хүртэл барилга дээр карказ зангидах

шаардлагагүй

- Галд шатдаггүй/гал түймрийн аюулгүй

- Дуу тусгаарлалт өндөр

- Зуурмагийн зардал бага

- Өрлөгийн хугацаа тоосгон хананаас 3-4 дахин хурдан

- Өрлөгийн ажлын хөлс бага/ ердөө л блок өрөөд хана бэлэн болдог/ ... г.м олон давуу талуудтай.

8х8 метрийн орон сууц гэхэд ийм блок 800 орчим орох бөгөөд 10 орчим сая төгрөг орно. Энэ хэмжээний үнэ өртгөөр л даац, дулаалга, фасад өнгөлгөөг нэг мөсөн шийдчихнэ гэсэн үг.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг/Айраг/-т байршилтай эдний бүтээгдэхүүний талаар илүү тодорхой лавлагаа авах, захиалга өгөх  бол 90928070, 88828070 утсаар нь холбогдоорой.Дулаалгатай блокДулаалгатай блокДулаалгатай блокДулаалгатай блокДулаалгатай блокДулаалгатай блок

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.