. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

Монгол улсад хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт очиж ажиллав. Ажлын хэсэгт Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ренчинбямбын Сэддорж, мөн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат, Гомбын Ганбаатар, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан нар оролцож байна.
Төслийн хэрэгжилтийн талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хийлээ.
Үйлдвэрийн эхний ажил бүрэн дуусч, 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудын барилга угсралтын ажил, зарим тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явагдаж байгаатай танилцав. Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны 12 сард барьж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэж, тунгалаг нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын хэрэглээний 55 хувийг хангана.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.