logo

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Говийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Дорноговь аймагт ажиллах үеэрээ Алтанширээ сумын нутаг дахь Монгол газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцсаны дараа Сайншанд хотод ирж  “Саранхөхөө” театрт тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийлээ. Тэд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцуулсан байна.  Уулзалтад УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат, Ренчинбямбын Сэддорж, Гомбын Ганбаатар, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан нар оролцож  энд  сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ:

-Бид нам, эвсэл хамаарахгүйгээр хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хүн төвтэй байх зарчмыг эрхэм зорилго болгож ажиллаж байна  гэж онцлоод 126 гишүүнтэй шинэ парламент Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг дэмжиж байгаа, эдгээр төслийн дотор говь нутгийн ард түмний амьдралд амин чухал  төслүүдээ оруулж чадсанаа тайлбарлав.

Иргэдийн зүгээс аймаг орон нутагт салбар бүрт тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж, гишүүдтэй илэн далангүй ярилцаж санал солилцлоо. Уулзалтад Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал оролцсон байна.  УИХ-ын эдгээр гишүүд өнөөдөр тус аймгийн Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд суманд сонгогчидтойгоо уулзах юм.УИХнээлттэй ярилцлаа.

УИХУИХУИХУИХУИХУИХ

 

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.