logo

МАНДАЛГОВИЙН УНДНЫ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЛТЫН ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

МАНДАЛГОВИЙН УНДНЫ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЛТЫН ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хүн амын эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал нь аймгийн хүн амын 4/1-ээс илүү нь оршин суудаг Мандалговь хотын ундны усны стандартын асуудал бөгөөд үе үеийн удирдлагын хүчин чармайлт ч үүнд чиглэж ирсэн билээ. 1980-аад оны сүүлчээр 35км-ийн алсаас ус дамжуулах хоолойгоор ундны ус татах байгууламж ашиглалтад орсон, 1999 оны сүүлч гэхэд гэр хороолол дахь усан сангуудыг дээрх төв шугаманд холбосон, 2022 он гэхэд ус түгээх худгуудыг ухаалаг системээр тоноглосон, 2024 оны 9 дүгээр сар гэхэд ус дамжуулах төв шугаманд ундны ус цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах бэлтгэл хангагдаж ОНХС-ийн хөрөнгөөр уул төхөөрөмжийн барилгыг шийдэж Засаг даргын нөөцөөс уул төхөөрөмжийг суурьлуулах, тохируулгад шаардагдах 20 сая төгрөгийг гаргах гэх мэтээр дэс дараатай шийдвэрлэгдэж ирсэн билээ.

Ус цэнгэгжүүлэгч

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу 2022 оноос аймгийнхаа төв суурин газрын 68 уст цэгийн ундны усанд нарийвчилсан шинжилгээ судалгаа хийж энэ судалгааны дүнг үндэслэн ус цэвэршүүлэх/Цэнгэгжүүлэх/ төхөөрөмж ээлж дараатай суулгах ажлыг хийж байгаа юм. Энэ хүрээнд Мандалговийн ундны ус хангамжийн шугамд Азийн хөгжлийн банкны 400 сая төгрөгийн санхүүжилтээр шүүлтүүр суурилуулах ажил хийгдлээ. Уул төхөөрөмжийг суурилуулах байрын тухайд аймгаас зохих дэмжлэг үзүүлж орон нутгийн хөгжлийн сангийн 200 сая төгрөгөөр гаргаж өгсөн байна. Уул шүүлтүүрийн төхөөрөмжийг суурилуулах, тохируулгын ажилд аймгийн нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаснаар уул төхөөрөмжийг ашиглалтад оруулах бэлтгэл хангагдсан юм. Ийнхүү ундны усыг хүн амын эрүүл ахуйн шаардлагын стандартад нийцүүлснээр ундны усны хатуулаг зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээс үүдсэн хүн амын өвчлөлийг бууруулах үндэс бүрджээ.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэхүү төхөөрөмжүүдийг ашиглалтын горимд шилжүүлэх тохируулгыг эхлүүлж байгаатай танилцаад “7 хоногийн дараанаас худаг болон крантнаас авч буй ундны усыг цэвэршүүлэлгүйгээр шууд хэрэглэх боломжтой болж байгаа бөгөөд дэлгүүрээс цэвэршүүлсэн ус авах шаардлагагүй болно. Мөн энэ сарын 28, 29 ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Дундговь аймагт ажиллаж ундны усны нөөц тогтоох, ус цэвэршүүлэх байгууламж, хлоржуулах төхөөрөмж тавих, худаг, усжуулалт, ариун цэврийн цэвэрлэх байгууламжаар хангахтай холбоотой төсөв хөрөнгийг 2026 онд улсын төсөвт суулгах асуудлуудтай танилцаж, газар дээр нь ажиллах юм” гэж мэдэгдлээ

Дундговь аймгийн сумдын ундны усны нөөц хангалттай биш бөгөөд энэ онд Адаацаг, Дэрэн суманд газрын доорх усны эрэл хайгуулын ажил хийхээр 660 саяын тендер зарлаад байгаа аж.

 

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.