МАЛЧИД НООЛУУР, УГААХ, САМНАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТҮНШЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Дундговь аймгийн Луус сумын Засаг дарга Баасанжавын Өлзийхишиг 3 багийн малчдын төлөөллийн хамтаар Улаанбаатар хотноо ноолуур угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн чанар, түүхий эд технологийн явцтай танилцаж үйлдвэрийн удирдлагуудтай салбарын хөгжил өнөөгийн байдал, цаашдын боломжийн тухай ярилцаж, харилцан мэдээлэл солилцов.
Энэ уулзалтад оролцсон малчид өөрсдийн ямааны ноолуурын чанарыг тодорхойлуулахаар дээжийг лабароторийн шинжилгээнд өгсөн байна.
Уулзалтын гол зорилго нь малчид, ноолуурын арилжаа эрхлэгчид, боловсруулах үйлдвэрийн хоорондын түншлэл, мэдээллийн солилцоо, ойлголцлыг бэхжүүлэх, итгэлцэл хамтын ажиллагааг дэмжих байсан бөгөөд малчид ч ирсэн зорилго бүтлээ гэж сэтгэл хангалуун байна.
Малчид Төрийн ордонд зочлон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, үйл ажиллагаатай танилцан Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүллээ

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.