
Э.МӨНХЧУЛУУНЫ ШАГНАЛ ХҮРТСЭН ГЭРЭЛ ЗУРГУУД

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, Монголын байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн "Дундговь" фото студийн гэрэл зурагчин Эрдэнэдоогийн Мөнхчулуун нь сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээнд зарлагдсан үзэсгэлэн уралдаанд болон тухайн жилийн "Шилдэг 100 гэрэл зураг"-т эхний байрууд эзлэсэн гэрэл зургуудаас сонирхуулж байна. Э.Мөнхчулуун нь байгаль, Монгол ахуй, соёл, говь нутгийн ард түмний аж төрөх хэв шинжийг өөрийн бүтээлд тод томруун тусгадаг, уран бүтээл дээрээ өсч яваа гэрэл зурагчин юм. Амьдралын агшинг гэрлээр зурах авьяас, хараа, тэсвэр тэвчээр, нөр хөдөлмөр шаардсан энэ урлагт авьяасаа сорьж яваа залуу гэрэл зурагчин маань саяхан дээрх холбооны гишүүн, орон нутгийн гэрэл зурагчдын уран бүтээлийн аялалд оролцон Хөвсгөл далай, Дархад нутаг, Цаатан түмний аж амьдралыг гэрэл зурагтаа буулгаад олз омогтой ирсэн байна.
Э.Мөнхчулуун "Газрын хилэн" Энэ бүтээл нь "Аянч" гэрэл зургийн уралдааны тэргүүн байр, "Цөлжилт Монголд" Улсын уралдааны 2-р байрын шагнал хүртсэн.
Э.Мөнхчулуун "Баатар" Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан " Монголын байгалийн гэрэл зургийн уралдаан-2023"-ын олон улсын уралдааны шүүгчдийн шалгаруулалтаар "Монгол ахуй" сэдэвт гутгаар байр эзлэсэн бүтээл.
Э.Мөнхчулуун "Говийн эзэн"
Э.Мөнхчулуун "Шилжин суурьшигчид" Гэрэл зургийн цахим үзэсгэлэнд шалгарсан бүтээл.
Э.Мөнхчулуун "Тууврын замд" "Монгол бахархал-2020" "Монгол ахуй, соёл-2021" үзэсгэлэнд шалгарсан бүтээл нь.


ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

КЕ ЮУШЕН: "-ГААЛИЙН ТАТВАРЫН ДАЙН ДЭЛХИЙГ ҮЙМЭЭН САМУУН РУУ ТҮЛХЭЖ БАЙНА"

ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.