БАГТ БАРИГДСАН "АХМАДЫН ӨРГӨӨ"

Дундговь аймаг 2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймгийн төв-Сайнцагаан сумын Айраг, Арвижих багт “Ахмадын өргөө” барьж оны эцсээр ашиглалтад оруулсан юм. Энэхүү “Ахмадын өргөө” нь ахмад настнуудын болон дээрх багуудаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн саналаар тухайн онд баригдах бүтээн байгуулалтад дээгүүр эрэмбэлэгджээ. Тус бүр 100 шахам сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан энэхүү байгууламж нь байгаль орчинд ээлтэй материал, эрчим хүчний хэмнэлттэй системийг агуулсан бөгөөд байгаль орчинд үзүүлэх нийт нөлөөллийг бууруулсан, гэр хэлбэртэй дугуй бүтэц нь байгалийн агааржуулалтыг сайжруулж, доторх температурыг зохицуулах боломжтойгоороо онцлог юм. Тухайлвал, орчин нь нарны эрчим хүчээр асдаг гэрэлтүүлэгтэй, дотроо шалны халаалттай, дулааны алдагдал багатай, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй, иргэдийн амарч салхилдаг, хүүхдүүдээ тоглуулдаг тоглоомын талбайн орчинд, гэр хорооллын дунд ахмадуудад чирэгдэлгүй байшлыг сонгосон байна.
Айраг багийн ахмадын зөвлөл гэхэд өргөөний үйл ажиллагааг хариуцан, идэвхитнүүдээ жижүүрлэх хуваарь гаргаж ахмадуудын тоглож наадах, бүжиг, урлаг уран сайханы уралдаан тэмцээнд бэлтгэл хийх, шагай харвах боломж нөхцлийг бүрдүүлжээ. Өдөр уртасч урь унахад “Ахмадын өргөө”-ний үйл ажиллагаа илүү тогтмолжино гэсэн хүлээлт байгаа юм. Нэгэнт ахмад настнуудын санал хүсэлтээр өндөр өртөг зардлаар бүтсэн энэхүү байгууламжийг ахмад настнууд чөлөөт цагаараа цугларч сэтгэл санаа өөдрөг, инээд баясал дүүрэн хөгжилдөж , тоглож наадах боломжоор ханган эрүүл энх, урт удаан наслах сургалт, уулзалт зохион байгуулан тогтмолжуулах талаар орон нутгийн удирдлага, ахмадын байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй юм даа.

ДУНДГОВИЙН БРЭНД ХОНИНЫ АМТАТ МАХЫГ ИЖ БҮРДЛЭЭР АНГИЛЖ САВЛАН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

ДУНДГОВИЙН ФОТО МАСТЕР ЯПОНД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЖ ЯВНА

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

"ДО ЯАМНЫ" БАТ-ОЧИРЫН ЖАМБАЛДОРЖ ГЭЖ... /Түүхийн жимээр/
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.